Багш

2010-12-05,
Хэрвээ багш минь үгүй бол
Хөвчид төөрсөн бор эрвээхэй нь би байх байсан
Хэрвээ багш минь үгүй бол
Хөлгүй тэнгисийн залуургүй завь би байх байсан
Хэрвээ багш минь үгүй бол
Хээрийн нугасны муухай дэгдээхэй нь би байх байсан 
Гэвч багш минь та байгаа болохоор
Гэгээн орчлонгийн гэрэл нь би юм.
Гэвч багш та байгаа болохоор
Гийх оддын нэгнь би юм. Э.Солонго

бичсэн: selenge төрөл: